ГОВЬ-АЛТАЙ: Алтай суманд инженерийн дэд бүтцийн хангамж төслийн ажлыг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-10-13 13:46:41

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 161 дүгээр тогтоолоор батлагдсан "Сумын төвийн шинэчлэл-Инженерийн дэд бүтцийн хангамж" төслийг Говь-Алтай аймгийн Алтай суманд хэрэгжүүлэх нээлтийн үйл ажиллагаа аравдугаар сарын 13-нд боллоо.


Төслийн нээлтийн үйл ажиллагаанд яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, ТЗУГ-ын дарга Д.Баярсайхан болон аймаг, сумын ИТХ, ЗДТГ, бусад төрийн байгууллагуудын холбогдох албаныхан, сумын иргэд оролцлоо.

Төслийн хүрээнд Алтай сумын төвд гүний худаг 1ш, цэвэр усны шугам 4.1 км, дулааны шугам 3.2 км, бохир усны шугам 4.0 км, цахилгааны шугам 1.6 км, цэвэр усны даралтат цамхаг, халаалтын зуух, цэвэрлэх байгууламжийг цогцоор хийхээр төлөвлөжээ.

Энэхүү төслийн ерөнхий захиалагчаар Барилга, хот байгуулалтын яам, ерөнхий гүйцэтгэгчээр "Тунгалаг говь транс" ХХК, "Билгүүн од констракшн" ХХК-ийн түншлэл ажиллах ажээ.

Алтай сум нь Монгол Улсын баруун хязгаарт БНХАУ болон аймгийнхаа Бугат, Төгрөг, Цээл сумтай хиллэн оршдог. Улаанбаатар хотоос 1365 км, Говь-Алтай аймгийн төвөөс 365 км зайтай.  


Холбоотой мэдээ