ДОРНОД: Ирэх оноос нислэг хэвийн үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-10-12 10:26:19

Дорнод /МОНЦАМЭ/. Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс Улаанбаатар-Чойбалсан хоорондын нислэг хэвийн үргэлжилнэ. Цар тахлаас хойш иргэний агаарын тээвэр бүрэн зогсоод байсан юм. Тэгвэл долоо хоногт хоёроос гурван удаа нислэг үйлдэж, орон нутгийн иргэд 50 хувийн хөнгөлөлттэй буюу 175 мянган төгрөгөөр зорчих боломжтой болжээ.

Нислэг зогссоноос хойш яаралтай эмнэлгийн тусламж авах, дээд шатны эмнэлэгт эмчлүүлэх шаардлагатай иргэд газраар зорчих, өндөр үнэтэй онгоц түрээслэх зэргээр хүндрэл үүсээд байсан юм. 

Холбоотой мэдээ