Намсрайн бумбаны тахилга гурав дахь жилдээ болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийдээс намсрайн бумбаны тахилгыг 2013 оноос эхлэн зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил дөрөв дэх жилдээ тахилгыг хийх гэж байна.
Тахилга Сүхбаатарчуудын тахин шүтэж ирсэн Хүслийн таван уулын нэг болох Баян намсрай бурханы орон гэгдэх Баян эрхэт ууланд энэ сарын 19-өөс 21-ний хооронд гурван өдрийн турш үргэлжилнэ. Намсрайн бумыг залсанаар айл өрхийн буян хишиг аривжиж, орлогийн үүд нээгдэн тухайн айлдаа буян хишиг нь тогтдог гэж үздэг. Бумыг Сүхбаатар аймгийн бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийд тусгай жороор Улаанбаатар хотноо бүтээлгэдэг бөгөөд бумбанд маш ариун зүйлс ордог байна.
Намсрайн бумыг эзэмшигч айл өрх, албан байгууллагууд нь тахилга болохоос хэд хоногийн өмнө Эрдэнэмандал хийдэд өгч аравнайлуулах бөгөөд өрх гэрийн тэргүүн өөрийн биеэр авч яван тахиулдаг уламжлалтай. Тус бумбыг залах, тахиулах хүмүүсийн идэвхи жилээс жилд нэмэгдэж байгаа, нөгөө талаараа түүний ач тусыг ойлгож ухаарах эргүүлээд тухайн сүсэг бишрэл нь иргэдийн амьдрал ахуйд эерэгээр нөлөөлөх зүйл ажиглагдаж байгааг зохион байгуулагчил онцоллоо.
Т. Одончимэг