СЭЛЭНГЭ: Лаборатори 4 дүгээр сургуулийг үүсгэн байгуулагч Д.Цэдэвийн нэрэмжит болгохыг дэмжжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-10-01 16:30:21

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний лаборатори 4 дүгээр сургууль үүсэн байгуулагдсаныхаа 30 жилийн түүхт ойг тэмдэглэж байна. Монгол Улсын хэмжээнд 40 лаборатори сургууль байдгаас Сэлэнгэ аймагт нэг байдаг нь тус сургууль юм.

 

Тус сургуулийг анх 1991 онд аймгийн Боловсролын хэлтсийн дарга Д.Цэдэв санаачлан байгуулжээ.

 

Ойн баярын хуралд аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа үе үеийн ахмад багш, төгсөгчдөд оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.

 

Аймгийн ИТХ-д тус сургуулийг үүсгэн байгуулагч, анхны захирал Д.Цэдэв багшийн нэрэмжит болгож өгөх хүсэлт ирүүлсэн аж. Энэхүү хүсэлтийн дагуу аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөс цахимаар санал авахад олонх нь тус сургуулийг үүсгэн байгуулагч Д.Цэдэвийн нэрэмжит болгохыг дэмжжээ.

 

Иймээс удахгүй хуралдах аймгийн ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдаанаар нэрэмжит болгох асуудлыг албан ёсоор хэлэлцэж, тогтоолыг албажуулан гардуулан өгөх болно” гэдгээ баярын хурлын үеэр аймгийн ИТХ-ын дарга хэллээ.

 

Мөн аймгийн удирдлагын зүгээс тус сургуулийн хөгжмийн боловсролд хөрөнгө оруулалт хийж, хөгжмийн техник тоног төхөөрөмжид шаардагдах 10 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлж байгаагаа дуулгалаа.

Холбоотой мэдээ