БАЯНХОНГОР: Хүйтэрч, шороон шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-09-30 13:36:41

Баянхонгор /МОНЦАМЭ/. Ирэх сарын 1-6-ныг хүртэлх 5 тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр Баянхонгор аймгийн нутгаар хүйтэрч, хур тунадастай, шуургатай байхыг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.


Тодруулбал, 10 дугаар сарын 1, 2, 6-нд хангайн уулархаг нутгийн зарим газраар ялимгүй хур тунадас орно. Салхи 1, 2-нд говь, хээр талын нутгийн зарим газраар 10-12м/с, зарим үед 18м/с давж ширүүсч шороон шуурга шуурна.


Хүйтэрч, хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Гурванбулаг сумын нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Алтайн салбар уулс болон тал хээрийн нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, говийн нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байх аж.

Холбоотой мэдээ