БАЯНХОНГОР: Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-09-30 13:31:00

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд цэргийн жинхэнэ албаны 2022 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ.


Нээлтийн үйл ажиллагаанд Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Нэмэхбаяр, Хотын захирагч Г.Энхбаяр болон эмч мэргэжилтнүүд  оролцов.


Хугацаат цэргийн албанд татагдагчид иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн бол диплом, цээж зураг, дархлаажуулалтын гэрчилгээ зэрэг баримт бичгээ биедээ авч, цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй юм. Цэрэг татлага аймгийн 20 суманд 10 дугаар сарын 11-ний өдрийг дуустал үргэлжилнэ. 


Аймгийн 18-25 насны залуучуудыг найман төрлийн нарийн шинжилгээнд хамруулж байгаа бөгөөд “Эрүүл мэнд болон бусад болзол нөхцөлийг хангасан залуусыг цэрэгт татаж байна.

Холбоотой мэдээ