ХОВД: Уламжлалт тоглоом наадгайгаар өрсөлдлөө

ОРОН НУТАГТ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-09-27 21:23:07

Ховд /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн Музей нь аймгийн төв талбай дээр Монгол ардын уламжлалт тоглоом наадгай болох панжига, үүшүүр, нар сүмбэ, шагайн наадгайн тэмцээн зохион байгууллаа. 

“Цайны зам” өв соёлын гуравдугаар наадмын хүрээнд өрнөж буй тус тэмцээнд насанд хүрэгчид болон ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид оролцов.

Панжига тэмцээнд насанд хүрэгчийн ангилалд 20 гаруй баг оролцсон байна. Үүнээс тэргүүн байрт П.Сүхээ ахлагчтай баг, дэд байрт З.Бэхбат ахлагчтай баг, гутгаар байрт Н.Түвшинжаргал ахлагчтай баг шалгарлаа.

Мөн насанд хүрэгчдийн дунд зохион байгуулсан “Үүшүүр” тоглоомын төрөлд 5 баг оролцсон. Улмаар тэргүүн байрт М.Отгонбаатар ахлагчтай баг, дэд байрт Б.Хүлэгбоорчи ахлагчтай баг, гуравдугаар байрт О.Жаргалсайхан ахлагчтай баг тус тус шалгарчээ.

Харин сурагчдын дунд зохион байгуулсан “Нар сүмбэ” оньсон тоглоомын уралдаанд 15 сурагч оролцсон аж. Ингээд тэргүүн байрт  Гуравдугаар сургуулийн 12б ангийн сурагч Г.Азжаргал, дэд байрт Цаст-Алтай цогцолбор сургуулийн 11в ангийн сурагч Н.Аюуш, гутгаар байрт Гуравдугаар сургуулийн 12б ангийн сурагч О.Уранзаяа нар тус тус шалгарсан гэж Ховд аймгийн Музейн хамт олон мэдээллээ.


Монгол тоглоом наадгайгаар дамжуулан хүүхдийн оюун санааг хөгжүүлэх, улмаар тогтвортой сууж сургах, зөв дадал зуршилтай болгох боломж нээлттэй бий.

 


Холбоотой мэдээ