ДОРНОД: Шугам хоолой шинэчлэх ажил ирэх сарын 15-нд дуусна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-09-28 09:25:43

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төвийн орон сууцны байруудын зоорийн давхрын шугам хоолой болон гадна шугам сүлжээг шинэчлэх ажил үргэлжилж байна. Тодруулбал, 1990 оноос өмнө баригдсан орон сууцны байруудын шугам сүлжээг шинэчлэх ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа юм. 

Шугам хоолой шинэчлэх ажлыг "Талын хас", "Дорнын мөнгөн хийц", "Бүжнар" зэрэг найман компани бүсчлэн хувааж гүйцэтгэж байна. "Дорнод НАА" ОНӨААТҮГ-аас мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хяналт тавих, засвар оруулах гэж буй байруудын оршин суугчдад 24 цагийн өмнө мэдээлэл хүргэх зэргээр хамтран ажиллаж байна гэв. Өнөөдрийн байдлаар шугам хоолой шинэчилж буйтай холбоотойгоор 18 байрны халаалт, халуун усыг хязгаарлаад байна. 

Гүйцэтгэлээс хамаарч шугам хоолой шинэчлэх ажил ирэх сарын 15-ны өдөр гэхэд бүрэн дуусна.

Ташрамд дуулгахад, өвлийн бэлтгэл ажил 83 хувьтай үргэлжилж байна гэж "Дорнод НАА" ОНӨААТҮГ-аас мэдээллээ. 

Холбоотой мэдээ