Япон улс ОХУ руу химийн зэвсэгтэй холбоотой бүтээгдэхүүн экспортлохыг хориглов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-09-26 17:16:05

ТОКИО. /Reuters/. Япон улс Украинд явуулж буй ОХУ-ын түрэмгийллийн хориг арга хэмжээ болгон химийн зэвсэгтэй холбоотой бүтээгдэхүүнээ ОХУ руу экспортлохыг хориглох шийдвэр гаргажээ.


Тодруулбал, Японы Засгийн газар даваа гарагт хуралдсаны дараа мэдэгдэл гаргаж, өнгөрсөн долоо хоногт тус улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши “Долоогийн бүлэг”-ийн уулзалтын үеэр зарласан ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээг албан ёсоор баталсан байна.


Мэдэгдэлд дурдсанаар, Япон улс химийн зэвсэгтэй холбоотой бүтээгдэхүүнээ ОХУ-д экспортлохыг хориглож, ОХУ-ын шинжлэх ухааны лабораториуд зэрэг 21 байгууллагыг экспортын хоригт багтаах зорилт тавьжээ.


Тус улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Хироичи Мацуно даваа гарагт хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, “ОХУ Украины нутаг дэвсгэрт цөмийн зэвсэг хэрэглэж болзошгүйд Япон улс ихээхэн санаа зовниж байна. Япон улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж Украиныг дэмжиж, ОХУ-д хориг арга хэмжээ авна” гэв.      

Холбоотой мэдээ