Эрдэс бүтээгдэхүүний экспорт 70 хувийн гүйцэтгэлтэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 98.9, зэсийн баяжмал 87.7, төмөр 59.8, алт 68.8, цайр 103.8 хувь байгааг УУХҮЯ мэдээлэв.
Энэ сарын
16-22-нд өдөрт дунджаар 1316 автомашин, 402 чингэлэг тээвэр хийжээ. Эдгээр өдөрт 1,028.9 мян.тн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 403.2 хувь буюу 4 дахин нэмэгдсэн байна. Оны эхнээс
17,793.0 мян.тн нүүрс гаргаснаар
нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс
5,756.8 мян.тн-оор буюу 48 хувиар
нэмэгдсэн аж. Мөн оны эхнээс 1,063.2 мян.тн зэсийн баяжмал экспортолсон
нь өнгөрсөн оны мөн үеэс 8
хувиар нэмэгджээ.
Харин төмрийн
хүдэр, баяжмалын тухайд оны эхнээс нийт 3,024.9 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 48 хувиар буурсан байна.
Төв банк оны эхнээс энэ сарын 22-ны байдлаар 13.75 тонн алт
худалдан авчээ.