Булган аймгийн Бугат суманд газар хөдөлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
gantuya@montsame.mn
2016-08-17 11:58:27

Булган аймгийн Бугат сумын төвөөс хойд зүгт 17 км-т өчигдөр 12.25 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг Гамшгийн шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна.

Одон орон, геофизикийн хүрээлэнгээс өгсөн мэдээллээр газар хөдлөлтийн өргөрөг 48.95 уртраг 103.45 солбилцолд бүртгэгдсэн байна. Мэдээллийн мөрөөр Булган аймгийн Бугат сумын Хан жаргалант багийн Засаг дарга Х.Эрдэнэбаяраас тодруулахад, иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэв.

Н.Туяа

Холбоотой мэдээ