БАЯН-ӨЛГИЙ: О.Серикжан: Төр засаг дэмжвэл өндөгний хэрэгцээг дотооддоо хангах боломжтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн иргэн Орыны Серикжан шувуу үржүүлж, орон нутгийн зах зээлд мах, өндөг нийлүүлж байна. Тэрээр уг ажлыг гэр бүлийнхэнтэйгээ хамтран хийдэг аж. "Намрын ногоон өдрүүд-2022" үзэсгэлэн худалдаанд оролцож буй О.Серикжантай уулзаж, эрхэлж буй ажлынх нь талаар тодрууллаа.
- Таны хувьд шувууны аж ахуй эрхлээд хэр удаж
байна?
- Шувууны аж ахуй эрхлээд 30 гаруй жил болж байна. Одоогоор 500 орчим шувуутай. Галуу, нугас, цацагт хяруул, тахиа, бөднө үржүүлдэг. Ихэнх хэсгийг тахиа, бөднө эзэлдэг. Шувуугаа үржүүлж мах, өндгийг нь борлуулж амьдарч байна.
- Жилд хэдий хэмжээний өндөг борлуулж байна?
- Жилд ойролцоогоор 10 мянга орчим өндөг авч зах зээлд нийлүүлдэг.
- Баян-Өлгий аймагт ямар төрлийн шувуу үржүүлбэл илүү тохиромжтой вэ?
- Дээр дурдсан шувуудын бүгдийг нь үржүүлэх боломжтой. Орон нутгийн цаг уур, уур амьсгалд дасан зохицгож үржүүлж байна.
- Шувуунуудаа анх хаанаас авч ирсэн бэ?
- Улаанбаатар хотоос авч ирсэн. Мөн зарим нэгийг нь өндөг байхад нь Казахстан Улсаас авч ирж гаргаж авсан байгаа.
- Бүтээгдэхүүнүүдээ яаж борлуулдаг вэ?
- Махны хувьд иргэд галууны мах авмаар байна, тахианы мах авмаар байна гэж урьдчилж захиалга өгдөг. Захиалгын дагуу бэлтгэж хүргэж өгнө. Өндгийг ч захиалгын дагуу нийлүүлдэг. Борлуулалтын тал дээр ямар нэгэн хүндрэл гардаггүй.
- Танай өндөг импортын өндөгнөөс чанарын
хувьд ялгаатай юу?
- Өдөр бүр шинэ бүтээгдэхүүн гардгаараа ялгаатай. Мөн эко бүтээгдэхүүн гэдгээрээ онцлогтой.
- Таны цаашдын зорилго?
- Хэрвээ төр засаг, орон нугаас дэмжлэг байх юм бол аж ахуйгаа, үйл ажиллагаагаа өргөжүүлж шувууны ферм нээх бодолтой байгаа. Баян-Өлгий аймгийн шувууны мах, өндөгний хэрэгцээг дотооддоо хангах бүрэн боломжтой.