“Apple” шинэ ухаалаг гар утаснуудаа танилцууллаа

ДЭЛХИЙД | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-09-08 10:52:00

ВАШИНГТОН. /CNBC/. Apple” компани “iPhone 14”, iPhone 14 Plus”, “iPhone 14 Pro”, iPhone Pro Maxшинэ ухаалаг гар утаснуудаа лхагва гарагт танилцууллаа.


iPhone 14 Pro”, iPhone 14 Pro Max” гар утаснууд нь 48 мегапикселийн камер, “Always-On” буюу дэлгэцэн дээр чухал мэдээллийг байнга харуулах горим, яаралтай тусламж шаардлагатай үед хиймэл дагуулын дохио ашиглан зурвас илгээх горимтойгоос гадна мэдэгдэл ирэх хэсгийг шинэчлэн сайжруулж “Dynamic Island” гэж нэрлэжээ.


Эдгээр гар утас нь 6.1, 6.7 инчийн хэмжээтэйгээр худалдаанд гарах бөгөөд “iPhone” загварын гар утаснуудаас анх удаа “Always-On” буюу дэлгэцэн дээр чухал мэдээллийг байнга харуулах горим бүхий шинэ “Super Retina XDR” дэлгэцтэй байна. Мөн яаралтай тусламж шаардлагатай үед хиймэл дагуулын дохион ашиглан зурвас илгээх, тээврийн хэрэгслийн ослыг таньж илрүүлэх горим зэргээр хэрэглэгчид яаралтай тусламж үзүүлэх аюулгүй байдлын шинэ боломжуудыг танилцуулжээ.


“Аюулгүй байдлыг хангахад туслах цоо шинэ боломжууд нь хэрэглэгчдэд илүү аюулгүй байдлыг бий болгож, хэрэгцээтэй үед нь тусламж үзүүлнэ. Гайхалтай хүчирхэг, үр ашигтай A16 Bionic чиптэй, бүтэн өдрийн турш цэнэгээ барих чадалтай эдгээр гар утас бол өнөөг хүртэлх хамгийн шилдэг iPhone юм гэж Apple-ын олон улсын маркетинг хариуцсан дэд ерөнхийлөгч Грег Жосвяк хэлжээ.


“iPhone 14 Pro”, “iPhone 14 Pro Max” нь гүн нил ягаан, мөнгөлөг, алтан шаргал, хар өнгөтэйгээр худалдаанд гарах бөгөөд санах ойн хувьд 128GB, 256GB, 512GB, 1TB гэсэн сонголттой байна. “iPhone 14”, “14 Plus”-ын үнэ 799, 899 ам.доллороос, “iPhone 14 Pro”, “Pro Max”-ын үнэ 999, 1099 ам.доллороос эхэлнэ. Урьдчилсан захиалга есдүгээр сарын 9-нөөс эхэлж, 16-ны өдрөөс худалдаанд гарах ажээ.  


iPhone 14 Pro, iPhone 14 Pro Max


iPhone 14, iPhone 14 Plus 

Холбоотой мэдээ