ДОРНОГОВЬ: Эрдэнэ сум өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ барилгатай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-09-05 16:58:32

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Эрдэнэ сум өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ барилгатай боллоо.

Орон нутгийн төсвийн 539 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус сумын Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн есөн өрөө бүхий амбулаторийн барилгын зураг төсвийг "Сант номун" ХХК хийж гүйцэтгэгчээр "БЭМЭС" ХХК ажиллаж 100 хувь хийж гүйцэтгэн улсын комисст энэ оны наймдугаар сарын 28-нд хүлээлгэн өгсөн байна.

Ингэснээр сумын иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх боломжтой боллоо гэж албаныхан мэдээлэв.

Эрдэнэ сум 3000 гаруй хүн амтай, төмөр зам, авто замын хос хөдөлгүүртэй сум юм. 

Холбоотой мэдээ