Зураач Э.Отгонбаярын "Hunnen" зургийн үзэсгэлэн Нидерландад нээгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batbold.sh@montsame.gov.mn
2022-09-05 12:07:32
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нидерландын Хаант Улсын Эйндховен хотын COVA Art Gallery-д 2022 оны 9 дүгээр сарын 2-ноос 10 дугаар сарын 10-ны өдрүүдэд монгол зураач Э.Отгонбаярын "Hunnen" зургийн үзэсгэлэнг толилуулж байна.


Тус үзэсгэлэнг 9 дүгээр сарын 2-ны өдөр COVA Art Gallery -ийн захирал болон Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа ЭСЯ, Бенилюксийн орнуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэд, Бeльги дэхь Монгол Соёлын төвийн тэргүүн,  Бельгийн Хааны Байгалын музейн төлөөлөл үг хэлж нээв.


Нээлтийн арга хэмжээнд Нидерландын уран бүтээлчид, иргэд нийт 200 гаруй хүн оролцож, зураачийн уран бүтээлчийг сонирхов.


Зураач Э.Отгобаярын Монголын нүүдэлчдийн өвөрмөц амьдралыг орчин үетэй хослуулж, бичил миниатюр зурах арга барил, өвөрмөц сэтгэлгээ нь судлаачид, эрдэм шинжилгээний байгууллагуудын сонирхлыг ихээр татдаг. Тэрбээр дэлхий дахинд Монголын ард түмний соёлыг түгээж, Монгол Улсаа сурталчлан таниулж яваа залуу үеийн төлөөлөл юм.




Холбоотой мэдээ