АНУ-БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулийг шүүмжилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-08-23 12:16:42

ПЁНЬЯН. /NHK/. БНАСАУ даваа гарагт АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулийг түрэмгийлэгч хүчнүүдийн сургуулилалт хэмээн зэмлэн буруушаагаад, цэргийн хариу арга хэмжээ авна хэмээн сүрдүүлсэн байна.


Солонгосын хойгт онцгой байдал үүсэх нөхцөлд суурилсан ээлжит сургуулилалтыг энэ долоо хоногийн даваа гаргаас есдүгээр сарын 1 хүртэл хийхээр товложээ.


БНАСАУ-ын Эх орноо энх тайвнаар нэгтгэх хорооны цахим хуудсанд гарсан нийтлэлд цэргийн сургуулийг БНАСАУ руу довтлох үндэслэл дээр суурилсан сургуулилалт хэмээгээд, хойгийн нөхцөл байдлыг аюул руу түлхэж байна гэжээ.


Мөн санамсаргүй цэргийн мөргөлдөөн нь бүх талыг хамарсан дайнд хүргэж болзошгүйг анхааруулсан байна. Түүнчлэн БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг нэрийг нь дурдан шүүмжилжээ.


Тийнхүү БНАСАУ дайсагнасан бодлого хэмээн тодорхойлж байгаа хамтарсан сургуулийг зогсоохыг уриалсан байна. Мөн ийм сургуулилалт нь цэргийн аюул занал учруулж байгааг тэмдэглээд, цөмийн болон пуужингийн бүтээн байгуулалтаа зөвтгөжээ. 

Холбоотой мэдээ