Майкл Фелпс Олимпын наадмаас 23 дахь алтаа авлаа

Дэлхийд
nyamtulga@montsame.mn
2016-08-14 17:03:42

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /ВВС/. АНУ-ын алдар тамирчин Майкл Фелпс “Рио-2016” наадмын эрэгтэйчүүдийн 4x100 метрийн холимог буухиа төрөлд багаараа түрүүлснээр Олимпын 23 дахь алтан медалиа хүртжээ.  

Тэрбээр энэ төрөлд Райан Мерфи, Коди Миллер, Натан Адриан нарын хамт бусад багийн эсрэг өрсөлдөж, 3 минут 27.95 секундын амжилттай барианд орсноор Олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, “Рио-2016” наадмаас тав дахь алтан медалиа хүртсэн байна.

Харин энэ төрөлд Их Британийн тамирчид Америкийн тамирчдаас 2.71 секундын хойно орж, мөнгөн медаль хүртсэн бол Австралийн тамирчид гуравдугаар байрт оржээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ