“Трио” кино “Тайландын олон улсын кино наадам”-ын шилдэг 30 киноны нэг болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2022-08-15 14:27:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Найруулагч Д.Баттөмөрийн “Трио” кино Зүүн Өмнөд Азийн бүс нутагт нэр хүнд бүхий “Тайландын олон улсын кино наадам” (International Thai Film Festival)-ын шилдэг 30 кинонд багтаж, шагналт байрын төлөө өрсөлдөх болжээ.


Тайландын олон улсын киноны наадмыг “Siam Entertainment Group” нь 2018 онд анх кино урлаг, энтертайнментийн салбар болон шинээр төрж байгаа авъяаслаг кино уран бүтээлчдийг дэмжих зорилгоор үүсгэн байгуулж байсан юм.


“Трио” кино нь “Хэнийг ч ардаа бүү үлдээ” гэсэн утга санааг агуулж, дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, эрх тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлоохыг уриалсан уран бүтээл бөгөөд Монголын дауны холбооны тэргүүн В.Ганзоригийн дэмжлэгтэйгээр Польш, АНУ болон бусад улсын кино наадамд мөн амжилттай оролцож байгаа юм.


Олон улсын тай киноны наадмын шагналт байрын сонгон шалгаруулалт ирэх сарын 15-19-нд цахимаар болно.

Холбоотой мэдээ