Булган аймаг хүнсний ногооны тариалангаа 140 га талбайгаар нэмжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-08-12 14:46:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Булган аймаг энэ жил 40 мянган га-д улаанбуудай, 8500 га-д тосны ургамал, 1800 га-д малын тэжээл, 370 га-д жимс жимсгэнэ тариалжээ.


Улаанбуудайн болц сайн, аарцан болцны шатандаа байна. Аймгийн хэмжээнд 220 га-д хүнсний ногоо тариалах төлөвлөгөөтэй байсан ч 140 га-р нэмж, нийт 363 га талбайд тариалсныг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан тус аймгийн Хишиг-Өндөр сумын тариаланчидтай уулзахад холбогдох албаныхан онцолжээ.


Тус суманд орон нутгийн онцлогт тохирсон 10 төрлийн сортыг амжилттай туршиж байгаагаас гадна хүнсний ногооны тариалалт ч нэмэгджээ.  Мөн тариалан эрхлэх таатай нөхцөл, бүх талын боломж бий хэдий ч тоног төхөөрөмж дутагдалтай байгааг тариаланчид хэлж байв.

Холбоотой мэдээ