Хонконг руу зорчиж буй иргэдийг 3 хоног тусгаарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-08-11 10:23:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад улс орнуудаас Хонконг руу зорчиж буй иргэдийг 7 хоног тусгаарладаг байсныг 3 болгон бууруулах Хонконгийн засаг захиргааны шийдвэр энэ сарын 12-ноос хэрэгжиж эхэлнэ.


Тодруулбал, зорчигчдыг урьдчилан захиалсан тусгаарлах байранд 3 хоног байлгасны дараа PCR шинжилгээ авах бөгөөд хариу “сөрөг” гарсан тохиолдолд 4 хоногийн гэр ажиглалтад шилжүүлэх юм. Гэрийн ажиглалтад байх хугацаанд 4 болон 6 дахь хоногт PCR шинжилгээөгөх шаардлагатай аж. 


Хонконгийн тусгаарлан ажиглах байрны захиалга, мэдээллийг дараах цахим хуудаснаас авах боломжтой. 

https://hk.trip.com/sale/w/1458/longstayhotelsoffer.html?locale=en-hk&pid=10650042961&openapp=3&allianceid=1020778&sid=1618813&ds_cid=71700000084400316&allianceid=1020778&sid=8668787&ppcid=ckid-_adid-_akid-_adgid-_cid-15179283533&utm_source=google&utm_medium=cpc&utm_campaign=GG_SE_HK_en_Hotel_NA_NA_PMAX&gclid=EAIaIQobChMIh-CkuJu2-QIV98IWBR2PtguaEAAYASAAEgJMc_D_BwE&gclsrc=aw.ds

https://www.agoda.com/es-mx/quarantinehk

Холбоотой мэдээ