Улаанбаатарт 18-20 хэм дулаан

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-08-12 07:30:40

Нутгийн хойд хэсгээр үүлшиж, бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй.

Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 14-19 градус, Говийн бүсийн өмнөд хэсгээр 26-31 градус, Дорнод, Дарьгангын тал нутгаар 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  18-20 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 8 градус дулаан, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.   

Холбоотой мэдээ