СҮХБААТАР: Азарга, их насны түрүү морийг Nissan patrol Y62 авто машинаар байллаа

ОРОН НУТАГТ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-07-30 20:25:07

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг байгуулагсданы 80 жилийн ой, Зүүн бүсийн хурд 2022 наадмын хурдан азарга их насны моридын түрүү магнайг Мон Уран ХХК-ийн захирал Б.Наранхүү, Баяндэлгэр сумын харьяат, Монгол Улсын гавьяат хуульч, МУАУ Б.Цэрэнбалтав нар хамтран  ивээн тэтгэж, Nissan patrol Y62 авто машинаар байллаа.

Тэрээр уг шийдвэрээ баяр наадмаас өмнө мэдэгдээд байсан юм. Харин өчигдөр соёолонгийн түрүү магнайгаар тодорсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн итгэл хэмээх хонгор морийг дээрх байгаар ижил шагнахаа наадамчин олны өмнө зарлаж, бай шагналыг наймдугаар сард гардуулан өгөхөө илэрхийлсэн юм.

Баяр наадмын хурдан азарганы уралдаанд Халзан сумын МУАУ Ж.Мөнхсүрэнгийн Зэв хонгор, их насны уралдаанд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уяач Ш.Дашдоржийн хурдан хул морь түрүү магнайгаар тодорсон билээ. 

Бусад моридыг Сүхбаатар аймгийн гаралтай бизнесмэн, төр нийгмийн зүтгэлтнүүд ивээн тэтгэж байлсан байна. 

Холбоотой мэдээ