СҮХБААТАР: Азарганы уралдааны түрүүг Халзан сумын уяач Ж.Мөнхсүрэнгийн Зэв хонгор авав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-07-29 12:48:14

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ой, Зүүн бүсийн хурд 2022 наадмын хурдан азарганы уралдаанд нийт 190 гаруй хурдан хүлэг уралдааны замд гарснаас Халзан сумын МУАУ Ж.Мөнхсүрэнгийн Зэв хонгор түрүү магнайгаар тодорч, наадамчин олныг баясгалаа. Ингэснээр бүсийн уралдааныхаа азарганы түрүүг Сүхбаатарчууд авч үлдэж адлаа.  

Аман хүзүүнд Уулбаян сумын уяач Д.Дагвадоржийн хээр (сумандаа 3 түрүүлсэн), айргийн гуравт Увс аймгийн Зүүнговь сумын уяач Б.Норовсамбуугийн хүрэн (шүдлэн Сүхбаатар аймагт айрагдсан), айргийн дөрөвт Баруун-Урт сумын уяач Л.Анхбаатарын хүрэн халзан, айргийн тавд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач Э.Өсөхбаярын зээрд (Монгол магнайд аман хүзүүдсэн) азарга тус тус хурдлан ирж, торгон жолоо өргүүллээ.

 

Холбоотой мэдээ