АРХАНГАЙ: Оны эхний 6 сард 640 ээж төрсөн нь өмнөх оныхоос буурсан үзүүлэлттэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-07-28 12:19:33

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн эмнэлгийн байгууллагууд оны эхний 6 сард 551 ор, амбулаторийн 101 их эмчтэйгээр хүн амд үйлчилж, давхардсан тоогоор 173.5  мянган хүнд амбулаторийн үзлэг хийжээ. Үүний 51.5 мянгад нь урьдчилан сэргийлэх үзлэг хийж, 11.5 мянган хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилсэн байна.

Мөн оны эхний 5 сард 640 эх төрж, 641 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеээс 250 (28.0 %) хүүхдээр буурсан байна. Энэ хугацаанд хүн амын нас баралт 240 гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 41 (20.6%) тохиолдлоор  өссөн тухай мэдээллийг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.

Төрөхийн улмаас эндсэн эхийн эндэгдэл гараагүй. Харин 1-5 насны хүүхдийн эндэгдэл 2, нялхсын буюу 0-1 насны хүүхдийн нас баралт 9 гарчээ.    

Вакцинжуулалтанд хамрагдвал зохих 0-2 насны хүүхдийн 97.9 хувийг бүрэн хамруулсан ба Ихтамир, Хангай, Тариат, Өндөр-Улаан, Жаргалант, Эрдэнэмандал, Батцэнгэл, Эрдэнэбулган, Цахир сумдаас бусад сумд 100.0 хувь хамруулжээ.


Холбоотой мэдээ