Монгол Улсын 21 аймгийн хөлбөмбөгийн АШТ-ий эхний өдрийн тоглолтууд болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-07-27 09:32:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 21 аймгийн АШТ Увс аймгийн төв Улаангом хотод мягмар гарагт /2022.07.26/ эхэллээ.


Нийт 9 баг өрсөлдөж буй нэгдүгээр шатны 4 тоглолт энэ өдөр явагдахад Өмнөговь, Говь-Алтай, Сэлэнгэ, Баян-Өлгий аймгийн шигшээ багууд тус тусын өрсөлдөгчдөө буулган авав.


Тэмцээний салхийг хагалж тоглосон Өмнөговь аймаг өрсөлдөгч Архангайг 9:0-ээр илүүрхсэн бол хоёр дахь тоглолтод Говь-Алтай аймгийн залуус 8:1-ээр хожлоо.


Харин энэ өдрийн хамгийн өрсөлдөөнтэй тоглолт Сэлэнгэ, Төв аймгийн хооронд болж Сэлэнгэ аймгийн баг 2020 онд хүрэл медалийн төлөөх тоглолтод хожигдсон хариугаа авч 2:1-ээр хожлоо.


Сүүлийн тоглолт Баян-Өлгий болон Завхан аймгуудын хооронд болоход баруун хязгаарын Баян-Өлгий аймгийн баг 9:0-ээр өрсөлдөгчөө өвдөг шороодуулав.


Тэмцээний хоёр дахь өдөр Дээд шатны гал гарсан өрсөлдөөнтэй тоглолтууд болно. Та бүхэн Elevensports.com онлайн шууд дамжуулалтын сайтаар тэмцээний бүх тоглолтыг хүлээн авч үзэж, нутгийн багаа дэмжээрэй.











Холбоотой мэдээ