ДОРНОГОВЬ: Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-07-22 09:51:19

Дорноговь /МОНЦАМЭ/.Баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Сайншанд сумын ЗДТГ-аас  энэ оны долоодугаар сарын 22-25-нд  сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

Дорноговь аймаг байгуулагдсаны  түүхт 90, 91 жил, Сайншанд хот байгуулагдсаны  60, 61 жилийн ойн баяр наадмыг угтаж төрөлх хотоо тохижуулах, тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхжүүлж  ажиллаж байгаа талаар албаныхан мэдээлэв.

Энэ жилийг Сайншанд сумын ЗДТГ-аас  “Эко хот” зорилтод жил болгон зарлаж хог хаягдлыг ангилан ялгах, хогийг дахин боловсруулах боломжийг хангах, хог хаягдлыг шийдвэрлэхэд иргэд, аж ахуйн нэгжийн хамтын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа  аж.

Холбоотой мэдээ