ДОРНОГОВЬ:“Манай орц” аяны шилдгүүд тодорлоо

ОРОН НУТАГТ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-07-21 16:03:11

Дорноговь /МОНЦАМЭ/.Оршин суугчдын амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлж, орцны тохижилт соёлжилтыг дээшлүүлэх зорилгоор  Сайншанд сумын Засаг даргын захирамжаар зарласанМАНАЙ ОРЦаяны шилдгүүд тодорлоо. Тэргүүн байртГАН ЗАМЧИДСӨХ, дэд байртДАЛАЙ ШАНДСӨХ, гутгаар байртНОМИНСӨХ тус тус шалгарч, өргөмжлөлмөнгөн шагналаар шагнуулав.

Аяны хүрээнд нэгдүгээр багийнНоминСууц Өмчлөгчдийн холбооны  Ноён хутагтын гудамжны 33 дугаар байрны нэг орцыг 2.3 сая төгрөгөөр, хоёрдугаар багийнНарлаг шандхорооллын 56 дугаар байрны нэгдүгээр орцыг 1.6 сая  төгрөгөөр, “Далай шандСууц өмчлөгчдийн холбооны 119 дүгээр байрны  хоёр орцыг 4.7 сая төгрөгөөр,  долоодугаар багийнГанзамчидСууц өмчлөгдийн холбооны 127 дугаар байрны дөрвөн орцыг 6.4 сая төгрөгөөр,  наймдугаар багийнМааньзавСууц өмчлөгчдийн  холбооны 233 дугаар байрны  хоёр орцыг аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Байгалмаа  хоёр сая төгрөгийн дэмжлэгээр тус тус засварлажээ.

Холбоотой мэдээ