БАЯНХОНГОР: Ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орох төлөвтэй байна

ОРОН НУТАГТ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-07-21 09:29:53

Баянхонгор /МОНЦАМЭ/. Өнөөдөр хангайн уулархаг болон хээр талын нутгаар бороо орж, маргааш нийт нутгаар сэрүүснэ. Хангай нутгаар орой 20 цаг, Говийн нутгаар 14 цаг, Төвийн нутгаар 17 цаг хүртэл үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа тул нийт иргэдээ үер усны аюулаас болгоомжтой байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулав.

Ард иргэдийг амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байхыг тус албанаас зөвлөлөө. Мөн тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдлээс урьдчилан сэргийлэхийг сануулж байна.

Холбоотой мэдээ