Хуурамч тамга, визээр хил нэвтрэхийг завджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-11 14:17:08

Гадаадын иргэн, харьяатын газрын Сэлэнгэ аймаг дахь газраас энэ сарын 08-нд гадаад паспортод хуурамч тамга дарсан иргэнийг илрүүлжээ.

Монгол Улсын иргэн О нь Е0820292 дугаарын гадаад паспортод өнгөрсөн оны тавдугаар сарын 16-ны өдрийн гарах Буянт-Ухаа 68 тоот тамгыг хуурамчаар үйлдэн, Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор гарахыг завдсан байна. Энэхүү зөрчлийг Сэлэнгэ аймаг дахь газрын шалгагч Ц.Насанжаргал илрүүлэн холбогдох газарт нь хүлээлгэн өгчээ. Мөн өдөр иргэн Н нь Е1325363 дугаарын паспортод Япон Улсын визийг хуурамчаар үйлдсэн зөрчлийг тус газрын шалгагч Б.Баярмаа илрүүлсэн бөгөөд холбогдох албаныхан үргэжлүүлэн шалгаж байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ