Хурд хэтрүүлснээс орон нутагт осол их гарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-07-18 10:59:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ТЦА-наас мэдээлснээр баяр наадмын өдрүүдэд 675 дуудлага, мэдээлэл хүлээн авч шийдвэрлэжээ. Үүнээс зам, тээврийн хөдөлгөөний аюулгүй байдалтай  шууд холбоотой 392 дуудлага мэдээлэл авчээ.

Энэ сарын 10-15-нд бүртгэгдсэн зам, тээврийн ослын улмаас нийслэл хотод 18 хүн, орон нутагт 7, нийт 25 хүн гэмтэж бэртсэн байна. Нийслэлд явган зорчигч гэмтэж бэртэх нь их байв. Тодруулбал, 8 хүн бэртсэнээс 4 нь хүүхэд байв.

Орон нутагт зам, тээврийн ослоор 5 хүн амиа алдснаас 2 нь хүүхэд байв. 7 дугаар сарын 13-нд Төв айгийн Баян сумын нутагт “Соната-8” болон Тоёота Хай ландер” маркийн автомашинууд мөргөлдсөнөөс 3 хүн газар дээрээ нас барж, 3 хүүхэд гэмтжээ. Тээврийн хяналт шалгалтаар согтуугаар автомашин жолоодсон 329 зөрчлийг илүүлсэн байна.




Аймаг, орон нутгийн замд баяр наадмын өдрүүдэд хөдөлгөөн эрчимжиж, гарч буй зөрчил, ослын 80-90 хувь нь хурд хэтрүүлснээс үүдэлтэйгээр онхолдож байгааг ТЦА-ны урьдчилсан сэргийлэх хэлтсээс сэрэмжлүүлэн мэдээлж байна. Замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгсэл нь 80 км/цагийн хурдтай явахаар заасан байдаг ч иргэд жолооч нар миний автомашин хурд, хүчтэй байхад заавал 80 км-ын хурдтай явах ёстой юм уу гэсэн эсрэг ойлголттой байгааг сануулж байна. Таны автомашин хурд хүчтэй байх боловч тухайн замын нэвтрүүлэх чадвар 80 км-ын хурдаас дээш, илүү гарах юм бол аюултай нөхцөл байдал үүсч байгааг сэрэмжлүүлж байна.  

Холбоотой мэдээ