АРХАНГАЙ: Чанаргүй зээлийн хэмжээ 1.2 тэрбум төгрөг байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-07-07 17:42:14

Архангай /МОНЦАМЭ/. Тус аймагт арилжааны 4 банкны салбар иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад үйлчилгээ үзүүлдэг. Монгол банкны мэдээгээр зээлийн өрийн үлдэгдэл 236 тэрбум төгрөг, анхаарал хандуулах зээл 1.4 тэрбум, чанаргүй зээл 1.2 тэрбум төгрөг байгааг мэдээллээ.

2022 оны 5 дугаар сарын байдлаар банкууд 32.2 мянган иргэд, аж ахуй нэгжид 123.3 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй зэрэгцүүлэхэд олгосон зээлийн хэмжээ 44.4 хувь, зээлийн өрийн үлдэгдэл 37.6 хувь нэмэгдсэн бол иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 13 хувь, чанаргүй зээлийн хэмжээ 3.4 хувь, анхаарал хандуулах зээлийн хэмжээ 16.5 хувь болж буурсан байна.

Аймгийн хэмжээнд оны эхний 5 сарын байдлаар 25 иргэн 1.2 тэрбум төгрөгийн орон сууцны зээлд хамрагдсан байна.

Холбоотой мэдээ