Гадаад дахь монголчууд “Тэрбум мод” хөдөлгөөнд нэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хилийн чанадад суугаа
монголчууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилан хэрэгжиж буй “Тэрбум мод”
хөдөлгөөнд нэгдлээ. Тэд “Дэлхийн монголчуудын төгөл”-ийг Үндэсний цэцэрлэгт
хүрээлэнд 50 га газарт байгуулж 36 төрлийн мод тарих юм. Төглийн шав тавих ёслол
өчигдөр болов. Төслийг “Монголчууд Америкт” хөдөлгөөний тэргүүн Г.Галбадрах
санаачилжээ.
“Тэрбум мод” хөдөлгөөнийн хүрээнд байгуулж буй “Дэлхийн монголчуудын төгөл”-д гадаад улс орнуудад ажиллаж, амьдарч буй монголчууд хаанаас ч оролцон “Sendly money transfer” санхүүгийн байгууллагаар дамжуулан хөрөнгө оруулан модоо тарих боломжтойг мэдээллээ.
Оролцогч нар өөрийнх нь сонгосон модыг хэрхэн арчилж ургуулж буйг орон зай, цаг хугацааг үл харгалзан, байнга харж байх апплейкшныг удахгүй гарган ажиллуулна гэж төглийг санаачилагч Г.Галбадрах хэллээ. Тэрээр энэхүү үйл ажиллагаа оролцогч нарт илүү хялбар, шуурхай, хүртээмжтэй, үр ашигтай байх нөхцөлийг бүрдүүлж ажиллахаа мэдэгдлээ. “Дэлхийн монголчуудын төгөл”-ийг санхүүгийн “Sendly money transfer” байгууллага, “Зөвийг шүгэлдэгчид” ТББ мөн дэмжин ажиллаж байна.