СҮХБААТАР: Япон улсын иргэн хувиасаа ном хандивлажээ

ОРОН НУТАГТ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-07-05 17:06:41

Сүхбаатар /МОНЦАМЭ/. ЖАЙКА олон улсын байгууллагын төсдийн удирдагч, Япон улсын иргэн Сугимото Чихиро Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуульд 40 орчим шинэ ном хандивлажээ.

Тэрбээр тус аймгийг зорин ирэхийнхээ өмнө Сүхбаатар аймгийн хүүхэд багачуудын төлөөлөлд зориулан эдгээр номыг өөрийн хувийн хөрөнгөөр худалдан авснаа сургуулийн удирдлагад хүлээлгэн өгчээ. Эдгээр нь бүгд хамгийн сүүлийн үеийн, хүүхдийн дэлхийн шилдэг зохиолуудын түүвэр номууд аж.

Нэгдүгээр сургууль 2000 орчим хүүхэдтэй, эдний 50 хувь нь 1-5 дугаар ангийн сурагчид байдаг байна. Сургууль хэдийгээр номын сантай ч тэр болгон номын баяжилт хийгддэггүй. Тэр дундаа бага насны хүүхдүүдэд зориулсан дэлхийн шилдэг ном зохиол ховор байдаг тухай сургуулийн захирал Ц.Оюунжаргал хэллээ.


Япон улсын иргэн Сугимото Чихиро нь төслийн хүрээнд Сүхбаатар аймгийн Мал эмнэлгийн газрын албан хаагчдад сургалт хийж байгаа юм.

Холбоотой мэдээ