СҮХБААТАР: Ноос 1 килограмм нь 1000 төгрөгийн ханштай байна

ОРОН НУТАГТ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-07-01 16:14:15

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Малчид хонины ноосоо тушаах ажил үргэлжилж байна. Энэ жил Сүхбаатар аймагт хонины ноосны үнэ бага багаар өсөж байгаа ч урьд жилтэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байгаа аж. 7 дугаар сарын 1-ний байдлаар ноос 1 килограмм нь 1000 төгрөгийн ханштай байна. 

Тус аймагт 2016 оноос хойш мал мах бэлтгэх, ноос ноолуурын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй "Дөрвөн гэгээн эрдэнэ" ХХК өнгөрсөн жил 215 тонн ноос худалдан авч, үйлдвэрүүдэд нийлүүлжээ. Харин энэ жилээс ноосоо өөрсдөө орон нутагтаа угааж, бэлтгэхээр төлөвлөн ажиллаж байна. 6 дугаар сарын эхээр ноос худалдан авах ажил эхэлсэн. Анх нэг килограмм нь 500 төгрөг байсан бол явцын дунд 700, 1000 төгрөгт хүрч өссөн. Малчдын носоо тушаах ажил ид эрчимжиж байна гэж тус компанийн менежер Л.Мөнх-Ундрал хэллээ.

Сүхбаатар аймаг 4,2 сая толгой малтай. Үүнээс 2,1 сая буюу 50 хувийг сонин сүрэг эзэлдэг. 

Холбоотой мэдээ