Ази, Номхон далайн музейд Монголын байнгын үзэсгэлэнгийн танхим ажиллаж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Польш Улсын нийслэл Варшав хот дахь Ази, Номхон далайн музейд Монголын байнгын үзэсгэлэнгийн танхим энэ сарын 23-наас ажиллаж эхэллээ.
Монголын танхимд монгол гэр, хувцас, гоёл чимэглэлийн зүйл, шашин, хөгжмийн зэмсэг зэрэг соёлын холбогдолтой үзмэрүүд дэлгэж, Монгол хөгжим эгшиглүүлж байх юм. Уг танхимыг Варшав дахь Монгол Улсын ЭСЯ Польшийн Мазовецке мужийн захирагчтай хамтран нээсэн байна.