ДОРНОГОВЬ: Төвийн бүсийн Нутгийн удирдлагын байгулулагын төлөөлөгчид Дорноговьд чуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-06-27 12:40:34

Дорноговь /МОНЦАМЭ/. Улсын Их Хурал, Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж байгаа "Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь" төслөөс зохион байгуулж буй Төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын ажлын албаны албан хаагчдын ажлын чадавхыг бэхжүүлэх сургалт Дорноговь аймагт өнөөдөр эхэллээ.

Сургалтад Дорноговь, Өмнөговь, Дундговь, Төв, Говьсүмбэр аймгийн ИТХ-ын ажлын албаны 50 гаруй албан хаагч хамрагдаж байна.

Засгийн газрын референт Д.Ганбат, НӨУБИЧБ-ын төслийн зохицуулагч Л.Мэнд-Амар, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Сүхбаатар, НИТХ-ын Ажлын албаны Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга М.Халтар нар нутгийн удирдлагын байгууллагын ажилтан албан хаагчдад зориулсан хууль эрх зүй болон бусад асуудлаар мэдээлэл өгч буй.  

Холбоотой мэдээ