ДОРНОГОВЬ: Мобайл технологиор явуулын үзлэг шинжилгээ хийх аргад суралцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-06-24 12:56:46

Дорноговь /МОНЦАМЭ/. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын санхүүгийн дэмжлэгээр ЭМЯ, ЭМХТ, АШУҮИС хамтарсанӨрх, сумын эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээсургалт туршлага солилцох сургалт уулзалт Сайншанд хотод зургаадугаар сарын 20-23-нд боллоо.

Сургалтаар Дорноговь аймгийн бүх сумын өрхийн 55 эмч мэргэжилтнийг хамруулан, чадавхжуулжээ.

Мобайл төхөөрөмжтэй болсноор хөдөөгийн иргэд, малчид хаана амьдарч байгаагаас үл хамааран санхүүгийн хүндрэлгүйгээр эхо зэрэг 10 гаруй төрлийн түргэвчилсэн шинжилгээ үйлчилгээг явуулын хэлбэрээр авах боломж бүрдэж улмаар анхан шатны эрүүл мэндийн төвүүдийн оношилгооны чадавх сайжирч байна гэж албаныхан мэдээлэв.

Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг хаана ч, хэзээ ч хүргэхМобайл технологибуюу эрүүл мэндийн хөдөлгөөнт тусламж үйлчилгээ нь аливаа, хүн амын дунд зонхилон тохиолддог халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг газар дээр нь хийх, эмчлэх, хянах, хүн амын эрүүл мэндийн мэдээллийн цахим санг үүсгэх чухал ач холбогдолтой аж.

Одоогоос гурван жилийн өмнө Дорноговь аймгийн Мандах сумын эрүүл мэндийн төв “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төсөлд хамрагдаж байжээ.

Холбоотой мэдээ