Канад НҮБ-ын хүнсний хөтөлбөрт 193 сая ам.доллар олгоно

ДЭЛХИЙД | НИЙГЭМ
nyamdavaa@montsame.gov.mn
2022-06-24 08:12:24

ОТТАВА. /Reuters/. ОХУ Украин руу довтолсноос үүдэлтэй үнийн өсөлт, хүнсний хямралыг шийдвэрлэхийн тулд нэмэлтээр 250 сая канад доллар буюу 193 сая ам.долларыг НҮБ-д олгохоо Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо пүрэв гарагт мэдэгдэв.


"Бид энэ оны эхээр дэлхийд үүсээд буй хүнсний хямралыг шийдвэрлэхэд зориулж НҮБ-ын хүнсний хөтөлбөрт хагас тэрбум ам.доллар олгосон, мөн нэмэлтээр 250 сая канад доллар олгоно" гэж Ж.Трюдо Руанда улсын нийслэл Кигали хотод болсон Хамтын нөхөрлөлийн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна.


Дэлхийн үр тарианы томоохон үйлдвэрлэгч, экспортлогч Украинд Орос довтолсон нь шатахуун, газрын тос, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлж байна гэж Ройтерс агентлагийн сэтгүүлч тэмдэглэжээ.



Холбоотой мэдээ