БАЯН-ӨЛГИЙ: 52 төрлийн үйлчилгээг цахимжуулж “E-Mongolia”-д нэгтгэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутгийн
захиргааны 13 байгууллагаас үзүүлдэг 52 төрлийн үйлчилгээг цахимжуулж,
“e-mongolia” төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системд нэгтгэлээ.
Тус ажлыг Цахим хөгжил, харилцаа холбооны яам, аймгийн ЗДТГ,
“И-Монголиа” академийн хамтарсан баг зохион байгуулав.
Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системд нэвтэрсэн
үйлчилгээнүүдийг дор танилцуулж байна.
Баян-Өлгий
аймгийн Засаг даргын Тамгын газраас үзүүлэх 11 үйлчилгээ:
1. Спиртийн
өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах тусгай
зөвшөөрөл шинээр олгох;
2. Спиртийн
өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах тусгай
зөвшөөрөл сунгах;
3. Малын А дансны лавлагаа;
4. Захирамжлалын баримт бичгийн лавлагаа (зарлиг, захирамж, тогтоол,
тушаал, шийдвэр);
5. Цалингийн тодорхойлолт;
6. Өмч хувьчлалтай холбогдох баримтын лавлагаа;
7. Хүн амын тооллогын лавлагаа;
8. Зураг төслийн лавлагаа;
9. Ажилласан жилийн тодорхойлолт;
10. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай
зөвшөөрөл олгох;
11. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох;
Өлгий сумын Засаг даргын Тамгын газраас үзүүлэх
1
үйлчилгээ:
1. Тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл олгох, сунгах.
Баян-Өлгий
аймгийн Эрүүл мэндийн газраас үзүүлэх 8 үйлчилгээ:
1. Эрүүл мэндийн
чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр олгох;
2. Эрүүл
мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа
сунгах;
3. Сувиллын
чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр олгох;
4. Сувиллын
чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах;
5. Эмийн
сангийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр олгох;
6. Эмийн
сангийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа
сунгах;
7. Ахуйн хортон
шавьж, мэрэгч устгал, ариутгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр
олгох;
8. Ахуйн хортон
шавьж, мэрэгч устгал, ариутгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн
хугацаа сунгах.
Баян-Өлгий
Газрын харилцаа, барилга, хот байгууллалтын газраас үзүүлэх 7 үйлчилгээ:
1. Барилга,
байгууламжийг хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэх;
2. Тэг
тэнхлэгийн акт болон тоон мэдээллийг хот байгуулалтын мэдээллийн санд
бүртгүүлэх;
3. Гүйцэтгэлийн
байрзүйн зургийг хот байгуулалтын мэдээллийн санд бүртгүүлэх;
4. Барилга,
байгууламжийг хот байгуулалтын мэдээллийн санд хаяг дугаар олгох;
5. Инженерийн
шугам сүлжээний зурган мэдээллээр үйлчлэх;
6. Газрын
харилцаа, барилга хот байгуулалтын газрын архивын лавлагаа авах үйлчилгээ;
7. Барилга
байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт хүлээн авах;
Баян-Өлгий
аймгийн Онцгой байдлын газраас үзүүлэх 2 үйлчилгээ:
1. Галын онц
аюултай объектын ажлын байрны дүгнэлт гаргах (ШТС);
2. Ажлын байрны
галын аюулгүй байдлын дүгнэлт гаргах.
Баян-Өлгий
аймаг дахь Цагдаагийн газраас үзүүлэх 1 үйлчилгээ:
1. Хяналтын камерийн тодорхойлолт гаргах.
Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвөөс үзүүлэх 3 үйлчилгээ:
1. Авто
тээврийн хэрэгслийн гэрчилгээ нөхөн олгох хүсэлт хүлээн авах;
2. Авто
тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасах;
3. Авто
тээврийн хэрэгслийн гэрчилгээ солих.
Баян-Өлгий
аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас үзүүлэх 9 үйлчилгээ:
1. Ус ашиглах зөвшөөрөл олгох;
2. Хурын ус хуримтлуулж, хөв цөөрөм байгуулах, суваг шуудуу татах дүгнэлт
гаргах;
3. Усны мэргэжлийн байгууллагын эрх шинээр авах, хугацаа сунгуулах дүгнэлт;
4. Цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл;
5. Ус ашиглуулах дүгнэлт гаргуулах хүсэлт хүлээн авах;
6. Байгалийн ургамлын мэргэжлийн байгууллагын эрх шинээр авах, хугацаа
сунгуулах;
7. Ан амьтны мэргэжлийн байгууллагын эрх шинээр авах, хугацаа сунгуулах;
8. Ойн мэргэжлийн байгууллагын эрх шинээр авах, хугацаа сунгуулах дүгнэлт;
9. Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ.
Баян-Өлгий аймгийн нийтийн аж ахуйн
үйлчилгээний “Суат”
компаниас үзүүлэх 1 үйлчилгээ:
1. Цэвэр, бохир
усны техникийн нөхцөл олгох;
Баян-Өлгий
аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас үзүүлэх 5 үйлчилгээ
1. Малчны
өрхийн тамга авах хүсэлт;
2. Арьс ширний
урамшуулал материал хүлээн авах;
3. Ноосны
урамшуулал материал хүлээн авах;
4. Ногоочин тамга авах хүсэлт;
5. Хадланч тамга авах хүсэлт.
Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газраас үзүүлэх
2
үйлчилгээ:
1. Цахилгааны
техникийн нөхцөл олгох /хүчдэлийн түвшин 0.4кВ/;
2. Цахилгааны
техникийн нөхцөл олгох /хүчдэлийн түвшин 220кВ/.
Баян-Өлгий
аймгийн Орон нутаг судлаг музейн 1 үйлчилгээ:
1. Соёлын өвийг
бүртгүүлэх, худалдах хүсэлт гаргах.
Баян-Өлгий
аймаг дахь Хилийн цэргийн 0165 дугаар ангиас үзүүлэх 1 үйлчилгээ:
1. Баян-Өлгий
аймгийн Хилийн зурвас, бүсэд нэвтрэх зөвшөөрөл.