Говьсүмбэр аймгийн БТСГ тэргүүн байрт шалгарчээ

ОРОН НУТАГТ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-06-16 17:17:05

Дорноговь /МОНЦАМЭ/. Орон даяар гурван сарын турш үргэлжилсэн "Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдааны дүн гарч, Говьсүмбэр аймгийн БТСГ улсын хэмжээнд тэргүүн байрт шалгарчээ.

Өсвөр үеийнхэнд олимпын боловсрол олгох ажлын агуулга, хэлбэр, үр дүн, ач холбогдлыг сайжруулсан, ерөнхий боловсролын сургуулиуд дахь Олимпын танхимын үйл ажиллагаа эрчимжсэн, Биеийн тамирын хичээлийн агуулгыг баяжуулах, зохион байгуулах хэлбэрийг өргөжүүлсэн зэрэг томоохон зорилтыг хангажээ.

Аяны үйл ажиллагааг аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд хамтран зохион байгуулсан АЗДТГ, Боловсрол шинжлэх ухааны газар, Антверпен Олимпын зөвлөл, ерөнхий боловсролын сургуулиуд, тэдгээрийн Олимпын танхимын арга зүйч болон нийт багш нар, авьяас чадвараа дайчлан оролцсон зуу зуун хүүхдүүддээ албаныхан талархал илэрхийлжээ.

Мөн "Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдаанд бусдыгаа манлайлан оролцсон хоёр мэргэжилтнийг гадаад улсад туршлага судлах эрхээр шагнажээ.

Холбоотой мэдээ