Дотоодын давуу эрхийг 16 төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчид тооцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-06-16 13:50:32

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэдээлснээр төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу 16 төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч аж ахуйн нэгжид дотоодын давуу эрх тооцсон байна.

Аж ахуйн нэгжүүд орон нутгаас хамгийн их ажиллах хүч авсан шалгуурын дагуу хөдөлмөр, халамж үйлчилгээний газар бүртгэлтэй ажилгүй иргэдээс 75 хүнийг ажлын байраар хангажээ. Мөн энэ жилийн бараа, ажил үйлчилгээ худалдан авалтын тендерт орон нутгийн 11 аж ахуйн нэгж гүйцэтгэгчээр шалгарч, 14 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн байна.

Аймгийн Орон нутгийн өмчийн газар нийтдээ 62 төсөл, арга хэмжээний худалдан авалтыг зохион байгуулах төлөвлөгөөтэй юм. Одоогоор тендер зарласан 14, үнэлгээ хийж байгаа хоёр, гэрээ байгуулсан 40 төсөл, арга хэмжээ байна. Харин зураг төсөв, ажлын даалгавар, техникийн тодорхойлолт ирүүлээгүй зургаан ажил байгаа аж.

Холбоотой мэдээ