Рио-2016: Майкл Фелпс Олимпын 19 дэх алтан медалиа хүртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-08-08 12:56:54

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /VOA/. Риогийн Олимпын эрэгтэйчүүдийн 4x100 м-ийн чөлөөт буухиа сэлэлтийн төрөлд Америкийн баг түрүүлснээр алдарт усанд сэлэгч Майкл Фелпс Олимпын 19 дэх алтан медалиа хүртлээ.

Америкийн усанд сэлэгчид, тодруулбал Майкл Фелпс, Калеб Дрессель, Райан Хелд болон Натан Адрианы дөрвөл 400 м-ийг 3 минут 09.92 секундэд туулан Олимпын аварга болжээ.

Ингэснээр Фелпс спортын түүхэнд Олимпын 19 алтан медальтай цорын ганц тамирчин боллоо. Тэрбээр нийтдээ Олимпын 23 медальтай юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ