Он гарсаар усны холбогдолтой ослын дуудлага дөрөв бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 5 сумын нутагт 6 удаагийн усны холбогдолтой осол бүртгэгдэж 2-17 насны 4 хүүхэд эндсэн бол 2022 он гарсаар усны холбогдолтой ослын дуудлага 4 сумын нутагт 4 удаа бүртгэгдэж, 1 хүүхдийн амь эрсэдсэн байна.
Усны осол гарч
байгаа зонхилох шалтгаан нь ерөнхий боловсролын
сургуулийн сурагчид зуны болон улирлын амралтаар хараа хяналтгүй гол нуурын
эргээр явсан, эцэг эх асран хамгаалагчдын хараа хяналт сул, санамсар
болгоомжгүй үйлдлээс гарсан байна. Иймээс урин дулааны цаг ирж байгаа энэ үед гол
нуурын эрэг орчимд бага насны хүүхдийг байнгын хараа хяналттай байлгах, түргэн
урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх хэрэгтэй. Мөн гэр бүл найз
нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай,
нэгнийгээ бүртгэдэг байх, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд
орохгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар зорчиж хайртай
хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангахыг Хөвсгөл аймгийн ОБГ-аас
анхааруулан сэрэмжлүүлж байна.