Сураггүй болсон хүүг эрэн хайж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-06-06 15:31:40

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 5-ны 19.00 цагийн орчим Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Буянт багт хүүхэд гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт 6 дугаар сарын 6-ны өдрийн 00.38 цагт бүртгэгджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, ар гэрийнхэн тус сумын харьяат иргэн Б-гийн хүү Д /9 настай, эрэгтэй/-ыг 6 дугаар сарын 6-ны өдрийн 7.00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Мөн өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эрдэнэшанд багийн “Эргийн нуруу” гэдэг газар тус сумын харьяат иргэн Г нь гэрээсээ явган гараад сураггүй болсон дуудлага аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Тус иргэн 6 дугаар сарын 3-ны өдөр гэрээсээ гарсан талаар 6 дугаар сарын 5-ны өдрийн 11.20 цагт аймгийн ОБГ-т мэдээлсэн байна.

Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин Г/42 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 19.50 цагт тус аймгийн Баянговь сумын Цоохор багийн “Мушгай” гэдэг газар буюу гэрээс нь зүүн урд зүгт 75 км-аас эсэн мэнд олсон байна.

Холбоотой мэдээ