Таван сарын хугацаанд 700 гаруй мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-06-02 15:56:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс он гарснаас хойш 700.7 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байна.


Үүнд А-80 автобензин 14.8 мян.тн, АИ-92 автобензин 245.1 мян.тн, АИ-95/98 автобензин 12.5 мян.тн, ДТ 347.5 мян.тн, онгоцны түлш 21.6 мян.тн, бусад 59.3 мян.тн байв


Улсын хэмжээнд тавдугаар сарын 30-ны байдлаар 154,500 тн шатахууны нөөцтэйгөөс А-80 автобензин 11,113 тн, АИ-92 автобензин 53,404 тн, АИ-95 автобензин 6,866 тн, ДТ 78,759 тн байна. Энэ нь АИ-92 автобензиний 40, АИ-95 автобензиний 51, А-80 автобензиний 67, ДТ-ний 29 хоногийн нөөцтэй болохыг УУХҮЯ мэдээллээ.


Нийслэлд 78,862 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 2,741 тн, АИ-92 автобензин 31,354 тн, АИ-95 автобензин 4,322 тн, ДТ 36,165 тн байна. Энэ нь АИ-92 автобензиний 33, АИ-95 автобензиний 59, ДТ-ний 33 хоногийн буюу хэвийн нөөцтэй гэсэн үг юм.


Шатахууны нөөц баруун бүсэд 13,670 тн, хангайн бүсэд 9,542 тн, төвийн бүсэд 33,951 тн, зүүн бүсэд 8,574 тн байна.

Холбоотой мэдээ