Оросын 280 орчим тамирчин "Рио-2016" Олимпт оролцоно гэж найдаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-08-04 13:46:20

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Sputnik/. Оросын 270-280 тамирчин “Рио-2016” Олимпын наадамд оролцоно гэж тус улсын Олимпын хорооны ерөнхийлөгч Александр Жуков үзэж байгаа бөгөөд тэрбээр эцсийн шийд удахгүй гарна гэдэгт найдаж байна.

Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ зөвлөл “Рио-2016” Олимпын наадамд оролцох эрхээ хасуулсан тамирчдын гомдолтой холбоотой асуудлыг зохицуулах албан ёсны шийдвэрийг гаргахаас өмнө спортын 34 төрлийн 178 тэмцээнд оролцох Оросын 280 тамирчны нэрийг “Rio 2016” цахим хуудсанд нийтэлжээ.

ОУОХ-ны зөвлөлийн шийдвэр пүрэв гарагт гарах ёстой гэж Жуков мягмар гарагт мэдэгдсэн билээ.

Сэргээш хэрэглэсэн асуудалтай холбоотойгоор ОХУ-ын бүх тамирчдыг олон улсын чанартай тэмцээн, тэр дундаа “Рио-2016” наадамд оролцуулахгүй байх шийдвэрийг Олон улсын хөнгөн атлетикийн холбоо өнгөрсөн долдугаар сард гаргасан. Гэвч Олон улсын олимпын хороо энэ шийдвэрийг өөрчилж, Оросын тамирчдын Олимпт оролцох эсэхийг спорт тус бүрийн удирдах байгууллагууд шийднэ гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ