Аймгийн музей 30 гаруй үзмэрээр сан хөмрөгөө баяжууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-05-18 19:51:44

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгорынхон “Музейн хүч нөлөө” уриан дор Олон улсын Музейн өдрийг тэмдэглэж байна. Энэ хүрээнд “Музей үзэх гоё" челленжийг зарлаж, аймгийн Түүх угсаатны зүй болон Байгалийн түүхийн музейг 300 иргэн, хүүхэд багачууд үзэж,  Хонгор нутгийн өв соёлтой танилцжээ.

Мөн энэ өдөр үзмэр, эд өлгийн зүйл бэлэглэж сан хөмрөг баяжуулсан иргэдээ алдаршуулах "Талархлын батламж”-ийг гардуулсан байна. Өндөр настан Б.Маам /газар тариалангийн багаж хэрэгсэл 2ш эдлэл/, Б.Дуламын үр хүүхдүүд /хануур самнуурын хутганы иж бүрдэл/, Түүх угсаатны зүй, байгалийн түүхийн музейн мэргэжлийн ажилтнууд говийн сумдын нутгаас олдон байгалийн үнэт 30 чулуулаг зэргийг Музейд хүлээлгэн өгчээ.

Холбоотой мэдээ