БНАСАУ-д халдварын 270 мянга орчим шинэ тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙД | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2022-05-17 10:44:11

СӨҮЛ. /RIA Novosti/. БНАСАУ-д өндөр халуурах шинж тэмдэгтэй 270 мянга орчим өвчтөн шинээр бүртгэгдэж, зургаан хүн нас барсан гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ.


Тус агентлагийн мэдээлж буйгаар, тавдугаар сарын 16-ны өдөр 269 510 хүнд халуурах шинж тэмдэг илэрч, 174 460 хүн эдгэрсэн байна.  


Улсын хэмжээнд нийт тохиолдлын тоо 1 483 060 болж, үүнээс 819 090 хүн бүрэн эдгэрч, нарсан барсан тохиолдлын тоо 56 болсон бол 663 910 хүн эмчлүүлж байгаа аж.


Тавдугаар сарын 15-ны ням гарагт БНАСАУ-д уг өвчний улмаас найман хүн нас барсан гэж мэдээлсэн.


Умард Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд "халуурах шинж тэмдэгтэй өвчтөнүүд" гэх хэллэгийг хэрэглэж байгаа нь тус улсад “COVID-19”-ийг илрүүлэх тоног төхөөрөмж дутмаг байгаатай холбоотой гэж Өмнөд Солонгосын "Yonhap" агентлаг үзэж байна. Пёньян тус улсад коронавирусний халдварын тохиолдол илэрсэн гэдгийг үгүйсгэхгүй байгаа юм. KCNA дөрөвдүгээр сарын сүүлчээс "халуурах шинж тэмдэгтэй" өвчтөнүүдийн бүртгэлийг хөтөлж эхэлсэн ч тавдугаар сарын 12-нд халдварын анхны тохиолдлын талаар мэдээлсэн юм.


Холбоотой мэдээ