Дорнод аймаг 3.5 сая тарьц суулгац бэлтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-05-11 15:02:44

Дорнод /МОНЦАМЭ/. Энэ онд Дорнод аймаг 3.5 сая тарьц суулгац бэлтгэнэ. "Тэрбум" мод үндэсний хөдөлгөөн, мод тарих өдөр давхацсан нь иргэд олон нийтийн дунд мод тарих санал санаачилга гарахад түлхэц үзүүлж байна гэдгийг Байгаль орчны газраас тодотгож байлаа.

Мод тарихдаа ААНБ-ын үр дүнг тооцох, хяналтыг нэмэгдүүлж, эзэнтэй байлгах, ургуулахад голчлон анхаарна. Хяналтын хувьд төрийн байгууллагын ажлын багийн дэргэд ИНБ, ТББ-ууд, мод тарих туршлагатай, идэвхтэй иргэдээс оролцуулсан хяналтын ажлын баг байгуулахаар төлөвлөж байна. 

Иргэд ААН-ийг хашаандаа мод тарих, хашаагүй бол нийтийн эзэмшлийн зургаан цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, тарьсан модоо ургуулахад анхаарч арчилж тордохыг уриалав. 

Түүнчлэн мод тарихаар сонирхож байгаа иргэдэд дараах зөвлөгөөг өгч байна. Намгархаг газарт улиас, бургас, хайлаас, элсэрхэг хөрсөнд хус, нарс, гацуур, үржил шим муутай хөрсөнд улиас, шар хуайс, шинэс, үржил шим сайтайд монос, үхрийн нүд, чацаргана тарихад тохиромжтой бол улиас, хайлаас, шар хуайс нь хөрс голохгүй ургадаг аж. Харин хашлаганд хайлаас, шар хуайс, голт бор тарьж ургуулахад тохиромжтой. Гүйлс, буйлс, монос нь цэцгээрээ гоёдог бол агч, монос, долоогоно нь намын навчны хувиралттай байдаг. 

Холбоотой мэдээ