Дэлхийн сүүлчийн үслэг арслан заанууд цангаж үхжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2016-08-02 13:13:37

ВАШИНГТОН. /VOA/. Дэлхийн хамгийн сүүлчийн үслэг арслан заанууд ундны усны хомсдлын улмаас устаж үгүй болсон гэж эрдэмтэн судлаачид үзэж байна.

Судлаачдын хэлснээр, мөстлөгийн үеийн энэ амьтан Аляскийн эргээс хойд зүгт орших алслагдсан аралд амьдарч байсан бөгөөд одоогоос 5600 орчим жилийн өмнө устаж үгүй болжээ.

Дэлхийн дулаарлын улмаас гол нуурууд ширгэснээр арслан заанууд амны цангаагаа тайлж чадахгүйд хүрсэн бололтой.

10500 орчим жилийн өмнө дэлхийн арслан зааны дийлэнх нь устаж үгүй болсон бөгөөд арслан заануудыг устаж үгүй болоход ан агнуур болон байгаль орчны өөрчлөлт голлон нөлөөлсөн гэж эрдэмтэн судлаачид үздэг билээ.

Харин Берингийн тэнгисийн Сен-Пол аралд амьдарч байсан сүүлчийн арслан заанууд 5000 гаруй жилийн өмнө устаж үгүй болжээ.

Мөстлөгийн үеийн дараа дэлхий дулаарч, далайн түвшин нэмэгдсэний улмаас арслан зааны амьдарч байсан арлын хэмжээ багассан аж.

Ингэснээр арслан заануудын ундаалдаг байсан зарим нуур далайтай нийлж, үлдсэн нуурууд руу нь давстай ус цутгаснаар ундны цэвэр усгүй болсон гэнэ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ